ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Газар шим компанийн үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгджээ

O.Admin
10 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Хүнсний үйлдвэрлэлийн ууган компаниудын нэг болох “Газар шим үйлдвэр” ХК нь 1999 онд байгуулагдсан. Даршилсан жимс, хүнсний ногоо, эрүүл мэндийн “Артишок” ундаа зэргийг үйлдвэрлэдэг.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд дөрвөн тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд 2,508 м2, байцаа, лууван, сонгино, чинжүү, мөөг, жимс хадгалах хөргүүртэй зоорь барьж ашиглалтад оруулах гэж байна.  Мөн Голланд Улсаас майонез, кетчуп үйлдвэрлэх машин, лонхонд савлах шугам, майонез, кетчупийг уутанд савлах машин зэргийг авчээ. 

Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд  8.29 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол энэ онд 10.8 сая ширхэг болж өсжээ. Мөн борлуулалтын орлого нь 35 хувиар өсөхөөр байна.