ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг эхлэв

O.Admin
10 цагийн өмнө

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг  /2025.11.19/ Баянгол дүүрэгт эхэллээ.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболдоор ахлуулсан Нийслэлийн комиссын 1 дүгээр ажлын хэсэг үзлэгийг явуулж байна.

Энэ удаагийн улсын үзлэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2025 оны “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 23 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулж буй бөгөөд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль шинэчлэгдсэнээс хойш хийж байгаа анхны үзлэг гэдгээрээ онцлогтой.

Түүнчлэн үзлэгийн хүрээнд Баянгол дүүргийн салбар комиссын таван ажлын хэсэг нь харьяа 113 байгууллагаа шалгаж, заавар зөвлөгөө өгч ажилласан юм.