МУГЖ цолоор шагнуулсан О.Норолхоо гуай театртаа хүндэтгэл үзүүлэв

O.Admin
16 цагийн өмнө

Монгол Улсын Гавьяат жүжигчин Осорын Норолхоо төрөлх театрынхаа алтан тайзнаа морилон ирж уран бүтээлч хамт олон нь ёслол төгөлдөр угтаж авлаа. ,

Түүний амьдрал уран бүтээл Монгол Улсын хүүхэлдэйн театртай салшгүй холбоотой. Учир нь МУГЖ О.Норолхоогийн хань Д.Эрдэнэчимэг агсан нь Улсын хүүхэлдэйн театрын гэрэлийн найруулагчаар олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан бөгөөд өдгөө түүний охин Э.Базарханд нь Хүүхэлдэйн театрын дууны найруулагч, үйлдвэр ангийн даргаар ажиллаж байна.

Театрын үе үеийн уран бүтээлчид, хамт олон, үзэгч түмнийхээ нэрийн өмнөөр МУГЖ О.Норолхоо танд халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.