Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, хангайн төвийн бүс нутгаар өдөртөө -16-18 градус, шөнөдөө -24-26 градуст хүрч хүйтрэх төлөвтэй байна.
Иймд, иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж, ажил, амьдралаа төлөвлөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.