Шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нитийн тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж, бусад зорчигчдод саад болох нь нэмэгдсээр байна.
2025 оны 12-р сарын 17-ны өдөр согтуу иргэд автобусанд бөөлжих, бие засах, нийтийн тээврийн үйлчилгээг түр саатуулсан тохиолдол зургаа бүртгэгдлээ.
Иргэний буруутай үйлдлээс үүдэн юу болж, хэн хохирдог вэ?
-Согтуу иргэнийг шууд буулгаж орхиж болдоггүй. Учир нь өөрийгөө хянах боломжгүй иргэн осгож хөлдөх, эд эрхтэн нь гэмтэх аюултай учир Цагдаагийн байгууллагад дуудлага өгнө.
-Цагдаагийн байгууллага түргэн тусламж дуудан иргэнийг эрүүл мэндийг үзлэгт хамруулан эрүүлжүүлэх боломжтой эсэхийг тогтооно.
-Хуульд заасан энэ процесс дууссаны дараа тухайн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой болдог.
-Авто замын хөдөлгөөний ачааллаас хамаарч 2-3 цаг автобус саатаж иргэд хохирдог.
-Тиймээс иргэн та архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, өөрийн болон бусдын тав тухтай зорчих эрхийг зөрчихгүй байхыг анхааруулж байна.