Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Хаан банкны логог хууль бусаар ашиглан “600,000 төгрөг авах боломжтой!” гэх агуулгатай хуурамч зар, линк түгээх тохиолдол нэмэгдэж байна. Эдгээр нь иргэдийг төөрөгдүүлж, линкээр нэвтрүүлэх замаар хувийн болон дансны мэдээллийг хууль бусаар олж авах зорилготой хуурамч зар сурталчилгаа юм.
Банк нь ямар ч тохиолдолд харилцагчаас нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодыг асууж, линкээр нэвтрэхийг шаарддаггүй. Иймд иргэн та баталгаагүй зар, мэдээлэлд итгэхгүй байх, үл таних линк дээр дарж хувийн болон дансны мэдээллээ оруулахгүй байхыг анхааруулж байна.
