ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хучлагатай машинд суусны улмаас хоёр иргэн амиа алджээ

O.Admin
23 цагийн өмнө

Асаасан хучлагатай автомашин дотор суусны улмаас хоёр иргэн амь насаа алдсан байж болзошгүй дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдөр “Хоёр хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн ажээ.

Урьдчилсан байдлаар иргэд хашаан дотроо хучлагатай байсан "Hyundai Sonata 6" маркийн тээврийн хэрэгслээ асааж, дотор нь сууж байхдаа угаартсан байдалтай нас барсан нөхцөл байдал тогтоогдоод байна.

Иргэд өвлийн улиралд автомашинаа хучлагатай байх үед асааж машин дотор удаан хугацаанд агаар сэлгэхгүй битүү орчинд суух нь хүчилтөрөгчийн дутагдал үүсэх, угаарын хийд хордох, амь насанд аюул учруулах эрсдэлтэй тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье.