Хөвсгөл аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээр нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар тус аймгийн нутгаар урсах судалгаатай томоохон гол мөрөн, нуурын мөсний зузааны болон мөсний үзэгдлийн мэдээллээр өмнөх 10 хоногоос 5-20 см-ээр нэмэгдэж, 25-100 см зузаан болсон.
Тухайлбал,
-Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд хадаалж битүү мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд мөсний зузаан нь 55-65 см болсон нь энэ үеийн дунджаас 10 см-ээр бага
-Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Идэр, Бэлтэс, Эг зэрэг томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан 30-50 см байгаа нь энэ үеийн дунджаас 5-3 см-ээр бага
-Сэлэнгэ, Шишхэд, Бүсгий, Дэлгэрмөрөн голуудын мөсний зузаан 25-100 см болсон нь энэ үеийн дунджийн орчим
-Хөвсгөлийн уулсаас эх авсан Үүр голын мөсний зузаан ажиглалтын цэг орчимд 100 см болсон нь энэ үеийн дунджаас 10 см-ээр ахиу байгааг мэдээллээ.
Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрөн, нууруудын мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтаршиж, бэхжээгүй, нийт уртын дагуу харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байна. Тиймээс аялагч, малчид, иргэд, тээвэрчид та бүхнийг дээрх нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.