Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн есөн дүүрэг, 20 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 45 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 91 нь обьектын гал түймэр, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
-Авто замд мөстөлт үүсч, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул гэнэт огцом тормозлох, хурд хэтрүүлэхээс зайлхийх
-Хүйтний улиралд таны тээврийн хэрэгслийн аккумуляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг хангаж, шалгах
-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлсийг авч явах
-Хөдөө орон нутагт зорчих бол цасны гинж, хүрз, хэрэгсэл болон багаж, тоног төхөөрөмжтэй явахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.