Завхан аймгийн Онцгой байдлын газарт 2026.01.21-ний өдрийн 09:20 цагт Улиастай сумаас Баянхонгор аймгийн чиглэлд 01 сарын 20-ны өдрийн 15 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авсан.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын эрэн хайх аврах бүлгийн 6 алба хаагч, 1 автомашинтай Цагаанхайрхан сумын цагдаагийн хэсгээс 1 алба хаагч, ар гэрээс 1 иргэн, нийт 8 хүн 1 автомашинтай Цагаанхайрхан сумын Төмөртийн голын “Дугантын” ам гэдэг газраас иргэн З.Н /23 настай эрэгтэй/, Б.Б /57 настай эмэгтэй/ harrier маркийн автомашин нь цасанд сууж явах боломжгүй болсон байсныг сураггүй болсоноос хойш 15 цагийн дараа эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.