ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

16 настай охиныг хөнөөсөн этгээдүүдийн шүүх хурал хаалттай явагдаж байна

O.Admin
1 цагийн өмнө

32 настай эмэгтэй болон насанд хүрээгүй 16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж болон тус хэрэгт хамжигч гэгдэж буй Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна. Ц.Дагвадорж, Х.Энхсайхан, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн есөн зүйл ангиар буруутгаад байгаа юм.

Ц.Дагвадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нар цагдан хоригдож байгаа бол Х.Энхсайхан насанд хүрээгүй шалтгаанаар батлан даалтад байгаа ч өнөөдрийн шүүх хуралд тэд бүгд иржээ. Яллагдагч Ц.Дагвадоржийг 2024 онд хоёр удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт буруутай гэж үзжээ. 

Харин яллагдагч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар, өсвөр насны яллагдагч Х.Энхсайханг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар тус, тус оролцсон гэж Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн билээ. Мөн хүчиндүүлсэн гэх насанд хүрээгүй хохирогчийг өнөөдрийн шүүх хуралд ирүүлэх хүсэлтийг хохирогчийн талаас гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй.