ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Баяр: Гэр бүлийн хүчирхийлэл, мансуурах төрлийн гэмт хэргийг бууруулна

O.Admin
9 цагийн өмнө

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ жилд буюу 2026 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдааныг нээж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр үг хэллээ.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн дийлэнх хувийг залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг буюу зодоон цохион болон мансууруулах бодис, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүд эзэлж байна. Тиймээс 2026 онд энэ төрлийн гэмт хэргүүдэд онцгой анхаарч, бодит тоон хувиар бууруулах зорилт тавин ажиллана” хэмээн онцоллоо.

Өнөөдрийн хуралдаанд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нийслэлийн есөн дүүргийн салбар зөвлөл болон Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, ЦЕГ-ын Мөрдөн шалгах алба, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг гишүүн байгууллагууд 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж, хэлэлцэх юм.