ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт эхлэв

O.Admin
3 цагийн өмнө

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг, эзэмшүүлэх зорилгоор “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Тус сургалтад хамрагдах хүсэлтэй иргэнийг гуравдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 20-ныг хүртэлх хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоот өрөөнд бүртгэнэ.

Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг батлагдсан маягтын дагуу бүрдүүлсэн байна.

Үүнд:

-Сургалтад элсэхийг хүссэн өргөдөл;

-Элсэлтийн анкет /бөглөсөн байх/;

-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

-Дипломын хуулбар тус бүр 1%, эх хувийг хуулбарын хамт авч ирэх, гадаад хэл дээр бол орчуулгын хамт)

-Сүүлийн нэг жилд авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь;

-Бүртгэлийн хураамж 15.000 төгрөгийг төлсөн баримт;

Төв төрийн сан банк: Данс – 100900031406. /Сургалтын төлбөр тусдаа/ Дээрх материалыг бүрдүүлэн өөрийн биеэр авч ирнэ.

Холбоо барих утас: 80180990, 94352570. Цахим шуудан: [email protected]

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Партизаны гудамж 6, Онцгой байдлын ерөнхий газар Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Утас: 51-261253,