Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх 2019 онд нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэврийг зүүн бүсийн амьжиргааны доод төвшинтэй уялдуулж харин халамжийн тэтгэмжийг инфляцын төвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр тооцож нийт 21.2 тэрбум төгрөгийг нэмж тусгасан аж. Ингэснээр нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авч буй нийт 134.9 мянган хүний орлого сар бүр нэмэгдэх боломжтой болох юм байна. Ирэх 2019 онд нийгмийн даатгалын сангаас 1,086.0 мянган хүн тэтгэвэр, тэтгэмж авахаар байгаа нь 2018 оноос 25.4 мянган даатгуулагчаар нэмэгдэхээр болсон аж. Үүнээс тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тооны цэвэр өсөлт 23.1 мянгад хүрэхээр байна.