ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ипотекийн зээлд 4.2 их наяд төгрөг зарцуулжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-17

Ипотекийн зээлийн санхүүжилтэд өнгөрсөн хугацаанд Төв банкнаас 4.2 их наяд төгрөг зарцуулсан байна.  Цаашид уг хөтөлбөрийг ямар төвшинд хэрэгжүүлэх эсэх талаар  шийдэл гаргахаар ажиллаж эхэлсэн аж. Түүнчлэн  Засгийн газар ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс ипотекийн зээлийн санхүүжилтийг төвлөрүүлэх шийдвэр гаргасан.

Тиймээс ирэх оноос эхлэн ипотекийн зээлийн эх үүсвэр албан ёсоор Засгийн газарт шилжих юм. Одоогийн байдлаар ипотекийн зээлийн санхүүжилтэд Монголбанкнаас жилд 240 тэрбум, Засгийн газраас 120 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргажээ.  Жилд дунджаар 300-400 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг энэ хөтөлбөрт зарцуулсан байна.