ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийг эрчимжүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-17

БНХАУ-ын Бээжин хотноо өнгөрөгч сард болсон  Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнг сайшасан аж. Энэхүү  ажилд хяналт тавихыг  Шадар сайдад даалгажээ.  Талууд 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн тулд худалдааны бүтцээ шинэчлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх, боомтын хүчин чадлыг сайжруулах, худалдааны хориг саадыг арилгах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгджээ Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр ярилцсан байна. Тухайлбал Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамын өргөтгөл, Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөлд манай тал ач холбогдол өгч байгаагаа илэрхийлсэн аж.