ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гадаад зах зээлрүү мах бэлтгэн нийлүүлж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-20

Завханд Хөдөө аж ахуйн маркетинг төслийн санхүүжилтээр Отгон, Цэцэн-Уул суманд  хоногт дөрвөн бод, 40 бог нядлах хүчин ча дадалтай бага оврын нядалгааны үйлдвэр байгуулагджээ.

Э Мал нядалгааны цех байгуулагдсанаар дотоодын хэрэгцээнд мал мах бэлтгэх ажил эрчимжсэн бөгөөд өнөөдрийн байдлаар “Тэс шим” хоршоо 12,0 т  тонн  хонь, ямааны мах, “Завхан хүнс” ХХК 1000 толгой адууны махыг дээрхи үйлдвэрээр дамжуулан бэлтгэж дотоодын хэрэгцээнд нийлүүлж байна. Э  Энэ жил  "Мах маркет" ХХК 420,0 тонн адууны мах, “Тэс шим” хоршоо 700,0 тонн адууны махыг тус тус бэлтгэж БНХАУ-д гэрээний дагуу нийлүүлж байгаа аж. Тэс сумын Арцсуурь боомт дахь "ЭДГС"  ХХК нь ОХУ-аар  дамжуулан Иран улс руу 300,0 тонн хонины мах нийлүүлэхээр гэрээ байгуулж, мах бэлтлтгэлийн ажлыг хийж байна хэмээн аймгийн ХХААГ-аас хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.