ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголбанк “Хуримтлалын аян”-ыг эхлүүлнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-21

Монгол Улс өнгөрсөн 2017 оноос эхлэн Дэлхийн хуримтлалын өдөрт албан ёсоор нэгдэж, жил бүрийн аравдугаар сарын 30-ныг үндэсний хуримтлалын өдөр болгон тэмдэглэх болсон.  Мөн дэлхийн улс орнуудад хуримтлалын энэхүү өдрийн угтан "Хуримтлалын аян"-ыг зохион байгуулдаг бөгөөд манай улс ч бас ирэх 7 хоногоос "Хуримтлалын аян"-ыг эхлүүлэх гэж байна.

Дэлхийн хуримтлалын өдрийг угтсан “Хуримтлалын аян”-ны нээлтийн үйл ажиллагаа маргааш  10:00 цагт Монголбанкны 5 давхрын хурлын танхимд болох юм. Ёслолын ажиллагаанд Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын сангийн удирдлагууд, ХБГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон бусад төлөөлөл оролцох ажээ.