Биткойны ханш сүүлийн долоо хоногт 30 хувиар унажээ. Энэ нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 18 мянган ам.долларт хүрч байсан төвшнээс 80 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Одоогоор биткойны ханш 4000 ам.долларт хүрээд байна. Энэхүү цахим валютын ханш 2017 оны аравдугаар сараас хойш анх удаа 5000 ам.доллараас доош түвшинд очиж байгаа нь энэ ажээ. Ингэснээр одоогооор дэлхийд байгаа биткойны нийт үнэ 87 тэрбум доллар болж буурчээ.
Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр биткойн хоёр өөр крипто валют болон хуваагдсан. Энэ нь бие биетэйгээ өрсөлдөхөд хүргэж крипто валютын зах зээлд эмх замбараагүй байдал үүсгэж байна гэж шинжээчид шүүмжилсэн байна. Биткойн одоогоор хамгийн хэлбэлзэлтэй крипто валют болоод байна.