Санхүүгийн зохицуулах хороо энэ сард зургаан ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг хянан, шийдвэрлэсэн байна. ББСБ-уудаас ирүүлж буй хүсэлт болон холбогдох бүрдүүлбэрийг Хороо сайтар нягтлан шалгасны үндсэн дээр уг шийдвэрийг гаргадаг аж. Энэ нь ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого нь зээлийн хүүг бууруулах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зорилготой юм байна. Хүсэлт ирүүлсэн зургаан ББСБ нийт 2.3 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн байна. Мөн энэ сард хоёр ББСБ салбар байгуулах зөвшөөрөл авсан бол зургаан ББСБ хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтээ шийдвэрлүүлжээ.