ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өрсөлдөх чадвараар Монгол, Венесуэл сүүл мушгижээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-24

Швейцарийн IMD хүрээлэн жил бүр дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын индексийг гаргаж танилцуулдаг. Харин саяхан  30 дахь жилийнхээ тайланг буюу “IMD World Competitiveness Rankings 2018” тайланг танилцуулжээ.

Улс орнуудын эдийн засаг, ажил эрхлэлт, худалдааны статистик, авлигын төвшин, байгаль орчны асуудал, амьдралын чанар, засаглал гээд нийт 258 хэмжүүрээр энэ жил дэлхийн 63 орныг эрэмбэлжээ. Ингэхэд Монгол Улс 63 орноос 62 дугаар байрт орж, өмнөх оны эрэмбээ хадгалсан байна. Манай улсын ард буюу 63 дугаар байранд Венесуэль улс жагсчээ. 
Энэ жил өрсөлдөх чадвараар АНУ тэргүүлсэн бол араас нь Хонг Конг, Сингапур, Нидерланд, Швейцарь улсууд удаалсан байна. Өнгөрсөн 2017 онд Хонг Конг тэргүүлж, АНУ дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байжээ. Топ 10 оронд Дани, АНЭУ, Норвеги, Швед, Канад улсууд  багтсан байна.