Худалдаа, хөгжлийн банк БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд болон тэдний ар гэрийнхэнд зориулан БНСУ-ын хамгийн том төлбөрийн app-ийг эзэмшигч VP Inc болон Pay One компаниудтай хамтран мөнгөн гуйвуулгын “V Remit” үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүллээ. Анх 2009 онд Худалдаа, хөгжлийн банк нь БНСУ-ын PayOne компанитай хамтран PayEasy үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлж БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад эх орон элгэн садан руугаа мөнгөн гуйвуулга хийх, хуримтлал үүсгэх боломжийг нээж өгч байсан бол өдгөө тус үйлчилгээ нь БНСУ дахь Монгол иргэдийн байнгын хэрэглээ болж чаджээ.
Харин энэ удаад нэвтрүүлээд буй V Remit үйлчилгээ нь илүү боловсронгуй, хугацааны хувьд бусад төрлийн гуйвуулгаас илүү шуурхай гээд олон төрлийн давуу талыг харилцагчдад олгож байгаагаараа онцлог үйлчилгээ ажээ.