Монголбанк 2018 он гарснаас хойш энэ сарын тавны өдрийн байдлаар нийт 19.8 тонн алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.2 хувиар давсан үзүүлэлт аж. Өнгөрсөн оны өдийд 19.2 тонн алт худалдаж авч байсан юм байна.
Алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд 2018 оны аравдугаар сарын 15, 18 нд орон нутагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь үр дүнгээ өгчээ. Дашрамд дуулгахад, энэ сарын 5-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймагт 107, Баянхонгор аймагт 46 кг алтыг худалдан авчээ.