ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түүхий эдийн биржийн арилжаанд оролцогч брокеруудад эрх олгох олгоно

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2018-12-17

Санхүүгийн зохицуулах хороо ХАА-н бирж хамтран хөдөө аж ахуйн гаралтай бараа байна. ХАА-н биржийн арилжааны зуучлагч брокеруудыг мэргэшүүлэх, тэдний мэдлэг, туршлагыг дээшлүүлэх, арилжаанд оролцох эрх олгох зорилготой хоёр өдөр үргэлжилж буй сургалтаар санхүүгийн зах зээлийн бүтэц зохион байгуулалт болон тус зах зээл дээр арилжаалж буй санхүүгийн хэрэгсэл, үйлчилгээг танилцуулж, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн онцлогийг олон улсын хөрөнгийн зах зээлтэй харьцуулан зах зээлийн цаашдын чиг хандлагын талаар ойлголт өгч байна.

Мөн ХАА-н биржийн арилжааг үнэт цаасны арилжаа зохион байгуулдаг биржийн үйл ажиллагаатай харьцуулан биржүүдийн төстэй болон ялгаатай талууд, тэдгээрийн онцлог шинжийн талаар мэдлэг олгох юм. Түүнчлэн, ХАА-н биржээр арилжих бараа, түүхий эдийг бүртгэх, гэрээний стандарт гаргах, биржийн арилжааг зохион байгуулах, клиринг, төлбөр тооцоо, тээвэрлэлт, хадгалалт болон ложистикийн цогц үйлчилгээний талаар мэдлэг олгож байгаа ажээ.

Сургалтанд оролцогчдод биржийн барааны тодорхойлолт, гэрээний стандарт үзүүлэлтийн талаар мэдлэг олгож, санхүүгийн үүсмэл хэрэгсэл болох спот гэрээ, форвард гэрээ, фьючерс гэрээ, опцион гэрээнүүдийн онцлог, тэдгээрийн давуу болон сул тал, гэрээний хоорондын ялгааны талаарх мэдээллүүдийг өгөх юм. Түүнээс гадна брокеруудын ашигладаг биржийн арилжааны програм хангамж буюу “Backoffice” програм, агуулахын бүртгэлийн болон арилжааны програмууд дээр харилцагчийн бүртгэлийг болон дансны бүртгэл хийх мөн өөрийн харилцагчийн агуулахын барааг хянах болон захиалга оруулах, захиалгуудаа хянах талаар мэдээлэл авах гэнэ.