ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Их, дээд сургуулиуд төлбөрөө үндэслэлгүй нэмжээ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2018-12-17

Хичээлийн шинэ жил эхлэхээр их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмдэг гэсэн гомдол ШӨХТГ-т их ирдэг аж. Уг гомдолын дагуу тус газраас их, дээд сургуулиудад шалгалт явуулахад төлбөр тогтоохдоо үгсэн хуйвалдаж нэмсэн асуудал тогтоогдоогүй гэнэ. Гэхдээ сургалтын төлбөр тогтоохдоо бодит тооцоолол нарийвчлал дээр үндэслээгүй, зах зээлтэй нийцээгүй үнэ тогтоож ирсэн байна.

Мөн сургуулийн удирдлагууд болон менежерүүд оюутнууддаа сургалтын төлбөрийн өөрчлөлтын талаар хангалттай мэдээллийг нь  өгдөггүй нь шалгалтаар тогтоогджээ. Энэ мэтээр Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийг зөрчиж, мэдээлэл авах эрхийг нь хангадаггүй зөрчил илэрсэн байна.

Тиймээс энэ асуудлуудтай холбогдуулан их дээд сургуулиудад ШӨХТГ-аас албан шаардлага өгч, салбарын яаманд нь ч зөвлөмж хүргүүлжээ.