НӨАТ-ын урамшууллын 2018 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа.Тохиролд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалтын баримтуудыг хамруулав.
Уг тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 20,463, 200 мянган төгрөгийн азтан 2,073, нэг сая төгрөгийн азтан 198, таван сая төгрөгийн азтан 25, 10 сая төгрөгийн азтан хоёр азтан тодорлоо.