Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. Гаргасан шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой ордыг түшиглэж цахилгаан станц байгуулах шийдвэрийг гаргажээ. Оюутолгой төсөл урд хөршөөс 110мВт-ын эрчим хүч авахад жилд 170 сая ам.доллар зарцуулж байгаа аж. Энэ хөрөнгө дотооддоо үлдэх ажил ирэх оноос эхэлж байна гэсэн үг юм. Учир нь дотоодын эрчим хүчээс 20мвт-н эрчим хүчийг ирэх оноос авч эхлэх бөгөөд станц 2023 онд ашиглалтад орно гэж талууд үзжээ.
Мөн хуралдаанаар эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлахаар болжээ. Энэ оны эхний 12 сард 37 мянган тн мах экспортлосноос 32 мянган тонн нь адууны мах байжээ. Түүнчлэн 17,6 мянган тн махан бүтээгдэхүүний экспорт хийсэн байна. Мах, махан бүтээгдэхүүний экспортоос манай улс 115 сая ам.долларын орлого олжээ. Мах, махан бүтээгдэхүүний экспортын зах зээлийн хувьд БНХАУ, ОХУ, Иран, Вьетнам, Казакстан, Япон, Малайз улсууд байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэнэ.