Монголбанк 2018 онд буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 22 тонн алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үед 20 тонныг авч байснаас 9.5 хувиар ахиу байна.
Ийнхүү алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд 2018 оны зургадугаар сарын 04-өөс аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн нь эерэгээр нөлөөлсөн байна. Мөн энэ оны аравдугаар сарын 15, 18-нд орон нутагт буюу Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь үр дүнгээ өглөө.