ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

2018 онд иптекийн зээлд 309.3 тэрбум төгрөг зарцуулжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-06

Ипотекийн зээлийг Монголбанк болон Засгийн газар 2018 онд зогсоолгүй, эргэн төлөлтийн мөнгөнөөс санхүүжүүлж, үргэлжлүүлж байсан. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлд олгосон мөнгөний эргэн төлөлтөөс сард орж ирж буй 25-30 тэрбум төгрөгийг дахин зээлэх замаар энэхүү хөтөлбөрийг санхүүжүүлсэн юм.

Тэгвэл  Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд нийт 309.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4676 иргэнд олгосон байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 191.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2768 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 118.1 тэрбум төгрөгийг 1908 иргэнд олгожээ.