Өнгөрсөн сүүлчээс эхлээд махны үнэ тэнгэрт хадсан. Өчигдрийн байдлаар“Хүчит шонхор” захад хонины мах жижиглэнгийн худалдаагаар кг нь 6000-6500, адууны мах 7000-7500, үхрийн мах кг нь 9000-10000 төгрөгийн үнэтэй байна.
Махны үнийн энэхүү өсөлтийн шалтгааныг ШӨХТГ -аас судалж шалган, үнэ өсөхөд нөлөөлөх томоохон хүчин зүйл байхгүй, зохиомлоор хөөрөгдөж байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ.