Засгийн газраас хот суурин газрын хүн амын махны хангамжийг тогтвортой байлгаж, үнийг тодорхой хэмжээнд барих чиглэл өгөөд байгаа билээ. Энэ хүрээнд ХААН банк мах бэлтгэдэг ААН, компаниудтай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Ингэснээр эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасан махыг малчдын хотноос ямар ч шат дамжлагагүйгээр, өөрийн өртгөөр нь нийлүүлэх ажлыг эхлүүлээд байгаа ажээ.
Энэхүү санамж бичгийн хүрээнд, ХААН банк, “Эрээн бухт”, “Эрдэнэт мах маркет”, “Дархан минж” ХХК гэсэн дөрвөн байгууллага хамтарч ажиллахаар болжээ. “Эрээн бухт” ХХК иргэдийг жилийн дөрвөн улиралд шинэ мах хэрэглэх боломжоор хангах зорилгоор, жилийн хугацаанд 2400-3000 гаруй бярууг бордон, махыг нь зах зээлд нийлүүлэх гэнэ.