Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 48,541,660 төгрөгийн үнийн дүн бүхий 143,491 ширхэг хувьцаа арилжив.Тус арилжаагаар долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, есөн хувьцаат компанийн хувьцааны ханш буурч, нэг хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байв.
Үүнээс "Сүү" ХК-ийн SUU хувьцаа 1.86 хувиар, "Монгол Базальт" ХК-ийн MBW хувьцаа 1.76 хувиар хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нийслэл өргөө" ХК-ийн NUR хувьцаа 15 хувиар, "Жуулчин дюти фрий" ХК-ийн SUL хувьцаа 8.33 хувиар хамгийн их уналттай байна. Энэ өдөр "TOP 20" индекс 0.22 хувиар өсч 21713.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,541,843,528,286 төгрөг боллоо.