ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1072 хувьцаа энэ онд амь орно

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-08

“Эрдэнэс-Тавантолгой” ХК түүхэндээ 45.8 тонн нүүрс олборлож, 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ. Өнгөрсөн 2018 онд 510 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, компани 335 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах бизнес төлөвлөгөөтэй байжээ. Харин тус компани өнгөрсөн онд 720 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.

 Ийнхүү ашигтай ажилласан нь хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг тараах боломж бүрдсэн гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдэгдлээ. Өнгөрсөн оны аудитын дүгнэлт удахгүй гарах гэнэ. Ингэсэнээр нэгж хувьцаанд яг хэдэн төгрөг ногдох нь тодорхой болох ажээ. Үүний дараа буюу энэ оны дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж,  хэзээ хэдэн төгрөгийн ногдол ашиг өгөх нь тодорхой болох юм байна.