ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ипотекийн зээлийн санхүүжилтэд 115 тэрбум төгрөг зарцуулна

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-12

Өнгөрсөн онд нийт 309.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4.676 иргэнд олгосон байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 191.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2.768 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 118.1 тэрбум төгрөгийг 1.908 иргэнд олгожээ. ОУВС-аас энэ оноос эхлэн ипотекийн зээлийг Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагыг тавьсан. Гэсэн ч эдийн засгийн нөхцөл байдлын улмаас Засгийн газар дангаараа дааж авч явж чадахгүй учир Монголбанктай хамтран хэрэгжүүлэхээр болоод байгаа гэнэ.. Энэ онд улсын төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд 115 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа ажээ.