ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Mongolia Gold 2019” чуулган гуравдугаар сард болно

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-13

Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн гурав дахь удаагийн  “Mongolia Gold 2019” чуулган энэ оны гуравдугаар сарын 22-23-нд Улаанбаатар хотноо болно. Уг чуулган Монголын алтны салбарт хөрөнгө оруулагчдыг татах, санхүүгийн бусад боломжуудыг нэвтрүүлэх, дэлхийн дэвшилтэт техник, технологи, туршлагыг нутагшуулах, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, алтны геологи хайгуул, судалгааг хөгжүүлж алтны нөөцийг нэмэгдүүлэхэд зорилготой ажээ. Чуулганд Засгийн газрын төлөөлөл, алтны олборлолт, хайгуулын компаниуд, хөрөнгө оруулалтын корпорациуд, зөвлөх компаниуд, ханган нийлүүлэгчид, банк, санхүүгийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцох юм байна.Өнөөдрийн байдлаар алтны чиглэлээр ашигт малтмалын ашиглалтын 542, хайгуулын 1100 орчим тусгай зөвшөөрлийн талбайд  үйл ажиллагаагаа явуулж байна.