ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХАА-н гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-13

Монгол Улсаас гадаад зах зээлд гаргах ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх туршилтын бичил төслийг  2019-2021 онд хэрэгжүүлэх гэнэ. Герман улсын Азийн бүс нутгийг хариуцсан эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих төслийн дарга Магнус С.М.Брод болон төслийн үнэлгээний хорооны дарга Ренате Муеллер нарын төлөөлөгчид ХХААХҮЯ-ны холбогдох дарга нартай уулзах үеэр ийм санал тавьсан байна.

Тус төслийн баг Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ирэх онуудад хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцох үеэр ХХААХҮЯ-ны зүгээс ЖДҮ-үүдийг экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд техникийн туслалцаа үзүүлэх, зорилтот зах зээлд бүтээгдэхүүн борлуулах, худалдааг хөнгөвчлөх, хил дамнасан тээвэрлэлт, ложистикийг шуурхай зохицуулах тал дээр хамтарч ажиллана гэдгээ илэрхийлжээ