“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Монгол-Германы Эдийн засгийн хороо”-ны Германы талын тэргүүлэгч Лауренз Мелчерс болон “Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Ребекка Шмүйкинг нарыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлэхээр зорьж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав. Хоёр тал томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтад гол анхаарал хандуулж ажиллахаар санал нэгдэв.