Хөдөө аж ахуйн бирж нь 2013 оны дөрөвдүгээр сарын 5-нд анхны арилжаагаа хийж байсан билээ.
Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр нэг мянга дахь арилжаагаа зохион байгуулсан байна.
Энэ удаагийн арилжаанд “МЭТУ” ХХК, “Ханбүргэд Хэнтий” ХХК, “Хаан Тэлмэн” ХХК, “Алтан шагай импэкс” ХХК зэрэг брокерийн компаниуд оролцож, 67 тн ямааны завод ноос, 66 тн хонины ноос арилжигдлаа.