Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлж ард иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” чуулга уулзалт энэ сарын 19-нд боллоо.
“Ард санхүүгийн нэгдэл”-ээс гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалтын үеэр олон улсын хөрөнгө, санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээлэл, хөгжлийн чиг хандлага, шинэ санаачлагуудыг танилцуулахаас гадна уг салбарын мэргэжилтэн, шинжээчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Мөн чуулганаар Хөрөнгийн зах зээлийн хөгжил, Дижитал трансформаци, Хувийн тэтгэврийн тогтолцоо зэрэг чухал сэдвүүдийг хөндсөн байна.