ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оюу толгой татварт 322 сая ам.доллар төвлөрүүлжээ

O.Admin
2019-01-22

“Оюу толгой” компани 2018 оны гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа. Тус компани өнгөрсөн онд 159,100 тонн зэс үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 2.6 хувиар, 285,000 унци алт үйлдвэрлэн төлөвлөгөөгөө 1.8 хувиар давуулан биелүүлжээ. Зэсийн үйлдвэрлэлээ 2017 оныхоос 1.1, алтны үйлдвэрлэлээ 150 хувиар тус тус өсгөж чаджээ.

Хүдэр дэх агуулга, металл авалт нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд алтны үйлдвэрлэл 2017 оны мөн үеэс 234.3 хувиар өссөн байна. Харин боловсруулсан хүдрийн хэмжээ буурснаас үүдэн зэсийн үйлдвэрлэл 2017 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 8.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Харин энэ онд 125-155 мянган тонн баяжмалаас зэс үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байгаа аж. Баяжмал дахь алтны үйлдвэрлэл 180-220 мянган унци байх таамагтай бол ил уурхай оны турш IV шатны хатуулаг өндөртэй хүдэр олборлохоор төлөвлөжээ. Мөн 2019 онд тээрмийн ашиглалт ойролцоогоор 40 сая тонн байх гэнэ. “Оюу толгой” 2018 онд татвар, хураамж, бусад төлбөрт 322 сая ам.доллар, үндэсний худалдан авалтад 439 сая ам.доллар зарцуулжээ. Тус компанид ажиллаж буй 17 мянга орчим хүний 92.6 хувийг монголчууд, үүний 20.4 хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлсэн байна. Нийт ажиллах хүчний 58.1 хувь нь гүний уурхайн ажилчид байдаг гэнэ.