ШУА инноваци, гарааны бизнес, оюуны өмчийн талаар өргөн мэдлэгтэй энтрепренер /шинийг санаачлагч/ сэтгэхүйтэй 21 судлаачийг мэргэшүүлэн бэлтгэж, тэднээр дамжуулан инновацийн соёлыг дэлгэрүүлэх зорилготой “Энтрепренер судлаач-21” төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжсэн тус төгсөлтийн сертификат гардуулах ёслол боллоо.МУИС-Бизнесийн сургуулийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд оюуны өмчийн менежмент, бизнес найраа хийх арга, стратеги менежмент, маркетинг менежмент гэсэн сэдвээр сургалт, англи хэлний хичээл, ярианы клубын чөлөөт үйл ажиллагааг явуулжээ.
Мөн оролцогчдыг идэвхжүүлэх, салбарын цаг үеийн мэдээ мэдээллээр хангах, бизнес найрааны ур чадварт дадлагажуулах, энтрепренерийн туршлага хуримтлуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт, стартап үйл ажиллагаа, хакатон, төслийн уралдаан зэрэг бусад үйл ажиллагаанд хамруулсан байна.