Геологийн хайгуулын ажилд жил бүр улсын төсвөөс мөнгө гаргадаг. Энэ мөнгө жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Тухайлбал, 2015 онд геологийн ажилд 9.3 сая төгрөг зарцуулж байсан бол 2017 онд 12.3 сая, 2018 онд 13.3 сая төгрөгийг хайгуулын ажил хийжээ. Харин хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүд өнгөрсөн жил 130.6 сая төгрөгөөр хайгуул хийжээ.