ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ноолуурын экспорт өсчээ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-28

“Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮЯ, Хөгжлийн банктай хийсэн гэрээний дагуу тус банкны санхүүжилтээр өнгөрсөн онд ноолуурын 20 үйлдвэрт 188.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгоод байгаа билээ. Зээл авсан үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад түүхий ноолуур 584.2 тонн (1.3 дахин), самнасан ноолуур 124.9 тонн (1.6 дахин)-оор өссөн байна. Мөн самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 33.8 хувь, ээрэх үйлдвэрлэлийнх 28.6 хувь, сүлжих үйлдвэрлэлийнх 42.7 хувиар өсөж, 1544 ажлын байр шинээр нэмэгдэжээ. Ноолуурын салбарын 2018 оны нийт экспортын хэмжээг өмнөх оныхтой харьцуулахад 18,2 хувиар өссөн байна.