Монголбанк өнгөрсөн нэгдүгээр сард 597 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.1 тонн алт худалдан авч байсанаас 531 кг дутуу буюу 47 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
2019 оны нэгдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 13, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.
Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой юм.
2019 оны 1 дүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 109,728.25 төгрөг байлаа.