ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жилд 177.4 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэнэ

O.Admin
2019-02-10

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт 55 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц байгуулсан. Иймд Эрчим хүчний зохицуулах хорооноос "Сайншанд салхин парк” ХХК-д цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгож, гэрчилгээг нь гардуулжээ.

Энэ салхин паркийг байгуулахад нийт 121 сая ам. долларын хөрөнгө оруулжээ. Тус салхин парк жилд 177.4 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 161.7 сая кВт.ц цахилгаан эрчим хүч нийлүүлэх хүчин чадалтай юм байна.

Сайншандын салхин парк ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр жилд 100 мянга гаруй өрхийн цахилгааны хэрэглээг хангахуйц ногоон эрчим хүч үйлдвэрлэж, 200 гаруй мянган тонн нүүрс хүчлийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлэн, 97 сая м3 цэвэр усны хэрэглээг хэмнэнэ ажээ