ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүллээ

O.Admin
2019-02-26

Иргэдийн шударга шүүх ТББ-ын дарга Х.Бат-Ялалт, Ө.Бямбаа нар өнөөдөр “Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд Монгол улсын төрийн үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоох, төрийн албан хаагчдын сахилга бат, мэргэжлийн ур чадвар, төсвийн сахилга батыг сайжруулах, түүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд шаардлага хүргүүллээ.

Хурлын үеэр  Иргэний шударга шүүх ТББ-ын дарга Х.Бат-Ялалт ” Сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аливаа асуудлыг  гарахаас өмнө сэргийлж ажилмаар байна.Шүүхэд очихгүйгээр амьдрах нийгмийг байгуулмаар байна” хэмээв.   

Улмаар Монгол хүний төлөө намын ажлын албаны дарга Ө.Бямбаа ҮАБЗ-д хүргүүлж буй шаардлагынхаа товч агуулгыг танилцууллаа.

Тус шаардлагын нэгдүгээрт : Төрийн албанд хяналт тавих эрх мэдлийг ард түмний хяналтын байгууллагад шилжүүлж төрөөс хараат бус удирдлагаар хангах,

Хоёрдугаарт: Шүүх, хууль хяналтын байгууллагуудын хууль бус тушаал, шийдвэрүүдийг дахин хянах онцгой эрх бүхий ард түмний хяналтын хороог байгуулж шүүх, хууль хяналтын байгууллагууд тэдний алба хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон, хэлмэгдсэн иргэдийн гомдлыг нэг удаа барагдуулах,

Гуравдугаарт: Шударга шүүхтэй болох, үүний тулд шүүх засаглалыг шинэчлэх ажлын хэсэг байгуулж судлаач эрдэмтэд, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон улс төрийн намууд мөн төрийн төлөөллийг өргөнөөр оролцуулж нийгмийн шударга бус явдлыг таслан зогсоохыг шаардаж байна.

Дөрөвдүгээрт:  Шүүх хууль хяналтын байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болж өөрийгөө хохирсон, хэлмэгдсэн гэж үзсэн гомдолтой  иргэдийг бидний эсэргүүцлийн цуглаанд нэгдэж Монгол улсад төрийн үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоохоор эвлэлдэн нэгдэх гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа юм байна.

Д.Баттогтох