ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эмэгтэй жолооч нараа өмөөрнө өө

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-03-06

Нийслэл хотын өргөн замаар том, жижиг олон машин нааш, цааш өдөр шөнөгүй сүлэлдэнэ. Машин жолоодно гэдэг бидний ээж аавын үед мэргэжил байсан бол,  эдүгээ өдөр тутмын  хэрэглээ болжээ. Тэр ч байтугай бүсгүйчүүд машин жолоодох нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Өнөөгийн нийгэмд машингүй, гар утасгүйгээр ажил, амьдралаа зохицуулахад ч бэрх болсон. Ээжүүд хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч авах, хоол хүнсээ цуглуулах зэрэг гэр бүлийнхээ ар талыг хариуцаж, ажил  хэрэгч бүсгүйчүүд ажлаа амжуулахын тулд  машин тэрэг унах шалтгаан бишгүй дээ л их. 

Бүсгүйчүүд эрчүүдийг бодоход техник сэтгэлгээ тааруу байх. Тийм ч учраас цөөнгүй бүсгүйчүүд  замын хөдөлгөөнд болхидуухан оролцдог гээд хэлчихэд буруудахгүй биз ээ. Зарим эрчүүд  “Эмэгтэй жолооч байна” хэмээн дохиогоо өгөхгүй, шууд дайрах нь энүүхэнд. Багахан алдаа гаргахад  муухай харна, дуут дохиогоо чанга дарж сандаргана, хажуугаас шахна, элдэв муухайгаар хараах зэргээр “дээрэлхэнэ”. Хаа  нэгтээ таны ээж, эгч, эхнэр охин тань машин жолоодож  замын хөдөлгөөнд оролцож  байгааг бодолцоорой. Тэдэнтэй л  адилхан бүсгүй хүн шүү дээ, эрчүүд минь. 

Гэхдээ бүх эрчүүд энд хамааралтай биш шүү. Жолоо барьж буй эмэгтэйчүүдийг хүндэлдэг,  алдаа гаргасан ч тэсээд өнгөрдөг, гүндүүгүй сайхан эрчүүд бас бий. Тэдгээр хүлээцтэй ханддаг  жолооч нарт баярлалаа гээд хэлчихмээр санагддаг юм. Бусад нь ч адилхан ганцхан удаагийн уур бухимдлаа дарж, эмэгтэй жолооч нарыг ойлгоод  өнгөрөөч ээ гэж их хотын соёлт залуусдаа уриалмаар байна.