ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Сраз подполковник”

O.Admin
2019-03-21

Монголын тагнуулын ажилтан баригд­лаа, хоригдлоо гэж ер сонсогд­доггүй. Харин арваад жилийн өмнө тагнуулынхан АТГ-ын гүйцэтгэх ажил­тан Ө.Алтангадас гэгчийг баривчилж, 48 цаг хорьсон тохиолдол гарч байсан. Өчигдөр ардчиллын анхдагч С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн яллагдагчид гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэгдэх Үржнээгийн Отгонбаяр гэгч хурандааг баривчлан хорьсон талаар эх сурвалжууд мэдээллээ.

Хуульзүй, дотоод хэргийн сайдын хэлж байгаагаар тагнуулын хоёр ажилтныг баривчилсан аж. Харин баривчлагдсан хоёр хүний нэг болох Ү.Отгонбаяр гэж хэн бэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Гүйцэтгэх ажлын тасгийн даргаар ажиллаж байсан бөгөөд Тагнуулын ерөнхий газраас уг газарт ахлах дэслэгч цолтой ирээд дөрвөн сарын дараа гэхэд шууд  дэд хурандаа болсон тухай салбарын сайд телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьсан нь бий.

Ү.Отгонбаяр нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэрийн дүү болохыг зарим нэгэн баталж байгаа бөгөөд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дээр ажиллаж байсан ажээ. Энэ хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан, тагнуулаас зохион байгуулсан нэг хүн хоригдсон гэх дуулиан дэгдлээ. Цэрэг, цагдаагийн дунд офицерын цолоос 120-хон хоногт хоёр ч цолыг алгасч “сраз майор” гэдэг шиг “сраз подполковник” болсон хүн их юмны зангилаа ч байж мэднэ. Хүнээс юм авсан хүн ачийг нь хариулж л таарах биз. Тэр нь дуулиант хэрэг дээр хэрэгжсэн ч юм бил үү, хэн мэдлээ. 
 

А.Одсүрэн