Ипотекийн 8 хувийн зээлд зориулан 2019 оны эхний 5 сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2309 зээлдэгчдэд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 79 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1080, Засгийн газрын эх үүсвэрээс 39.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 661, Банкууд өөрийн эх үүсвэрээс 43.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 568 иргэнд олгосон байна.
Цаашид дээрх 3 төрлийн эх үүсвэрээс энэ зургадугаар сард 48 тэрбум төгрөг, он дуустал сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгох ажээ.