Ө.Мөнхжин Олон улсын балетын XIV уралдаанд амжилттай оролцож, “Дипломант” боллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-06-15

ДБЭТ-ын Балетын гоцлооч Ө.Мөнхжин Олон улсын балетын XIV уралдаанд амжилттай оролцож “Дипломант” боллоо. 1969 оноос дөрвөн жил тутам зохион байгуулагдаж ирсэн “Балетын олимп” хэмээгддэг Олон улсын балетын XIV уралдаан Большой театрын тайзнаа энэ сарын 03-аас 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ДБЭТ-ын Балетын тэргүүн гоцлооч О.Анужин /МУГЖ/, Балетын гоцлооч Б.Марал, Г.Нямцэрэн, Д.Нацагдорж /МУСТА/ Ө.Мөнхжин, О.Даваадорж, А.Тэмүүлэн, Х.Галтулга нар амжилттай оролцсоноос Эрэгтэй ганцаарчилсан төрөл Балетын гоцлооч ӨЛЗИЙЖАРГАЛЫН МӨНХЖИН “Тусгай байр” эзэлж “Дипломант” боллоо.

Ийнхүү Монголын балетын хөгжлийн түвшин, балетчидын ур чадварыг дэлхийн тавцанд цуурайтуулж байгаа чадварлаг залуу балетын гоцлооч Ө.Мөнхжиндөө халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.